Агий “Gucci”, “Zara”-г таашаадаг

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Агий “Gucci”, “Zara”-г таашаадаг

Сүүлийн үед манай одод брэндийн хувцас, эдлэлээр гоёх дуртай болоод буй. Тэдний жишгээр “Киви” хамтлагийн бүсгүйчүүд дэлхийд танигдсан тансаг брэндээр гоёх дуртай аж. Тэр дундаа хамтлагийн гишүүн Агий “Gucci”, “Zara”-г илүүтэй таашаадаг гэнэ. Тэрбээр “Zara”-гийн даашинз, “Gucci” брэндийн үнэртэн, цүнх зэргээр гоёх дуртай. Харин Намуунаа “LV”, “Burberry”-д илүүтэй дурладаг байна. Хамтлагийн ахлагч Укагийн хувьд тансаг брэндээр гоёх дуртай ч өөрт тохирсон загварлаг хувцас өмсөх дуртай нэгэн. Зарим хувцасныхаа загварыг өөрөө гаргаж, захиалгаар хийлгэх дуртай гэсэн.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж