Ширэн бээлийтнүүд 27-нд Албанийг зорино

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Ширэн бээлийтнүүд 27-нд Албанийг зорино

Орхон аймаг дахь “Олимп” баазад бэлтгэлд гараад буй Монголын ширэн бээлийтнүүд ойрын хугацаанд хилийн дээс алхах гэж байна. Энэ сарын эхээр болсон насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн жин жингийн шилдэг тамирчдаас бүрдсэн нэгдүгээр шигшээ багийнхан 27-нд Албанийг зорих бол хоёрдугаар баг Армянд очиж, олон улсын тэмцээнд оролцох ажээ. П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ, Б.Жавхлан тэргүүтэй УАШТ-ий аваргуудаас бүрдсэн нэгдүгээр багийнхан гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, Р.Сайнбилэг нарын удирдлага дор энэ сарын 31-нд Албанид эхлэх олон улсын тэмцээнд оролцож, залгуулаад Польш, Серби гээд Европын цуврал тэмцээнүүдэд өрсөлдөх юм. Харин хоёрдугаар багийнхан Ардын багш Д.Банди, дасгалжуулагч Д.Батсүрэн нарын удирдлага дор дөрөвдүгээр сарын 11-17-нд Албанид болох тэмцээнд тулалдах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж