Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 25

Тэмдэглэлт өдөр

Грекийн тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Greece) тус улсын
гол баярын нэг. 1821 оны энэ өдөр тус орныг Османы эзэнт улсын дарлалаас
чөлөөлөх бослого гарчээ.

  Латвид Сталины харгислалд хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэдэг. 1943 оны
гуравдугаар сарын 25-нд Латвиас 42 мянган хүнийг Сибирь рүү нүүлгэн
цөлсөн юм.

Энэ өдөр төржээ

Каролина Бонапарт,  Наполеон Бонапартын төрсөн дүү (1782.03.25-1838.05.18)

Каролина Бона-парт 1782 оны гуравдугаар сар-ын 25-ны өдөр Корсикийн арлын Аяччо хотноо төр-жээ. Хүүхэд ахуй цагт нь түүнийг “усан тэнэг”,  “Үнсгэлжин”  гэж хочилдог байв. Гэсэн ч Каролина Наполеоны төрсөн дүү учраас ах шигээ л сэтгэлийн тэнхээтэй, бардам бие даасан бүсгүй байлаа. Юу хүсдэгээ тэр мэднэ. Каролина гэр бүлийнхээ хамт 1793 онд Францад иржээ. Байгалиас заясан ухаан, сэтгэлийн тэнхээ нь энгийн корсик эмэгтэйг Европын хамгийн нөлөө бүхий эмэгтэй болгосон юм. Түүнд ордныхон, дипломатууд, сайд нар ба жанжнууд мэхийн ёсолж байсан ба өөрөө ахынхаа армийн генерал Йоахим Мюратад дурлаж, 1800 онд түүний эхнэр болжээ. Агуу ахынхаа хайртай дүү байсан тэрээр бас л эрх мэдэлд тэмүүлж байсан нь мэдээж. Каролина 1806 онд Клева ба Брегийн агуу герцог хатагтай болсон байлаа. 1808 онд Неаполийн хатан хаан болжээ. Тэр эмэгтэй өөртөө нөлөөтэй төрийн зүтгэлтнүүдийг татаж байсан бөгөөд түүний найз нар нь Андош Жюно, Талейран, Фуше нар байлаа.

II Наполеон гарч ирсэн нь тэр эмэгтэйн том хүү хаан ширээ залгамжилна гэж бодож байсан түүний найдлагыг таслав. Тэрээр улс төрөөс гадна  хайрын холбоог Наполеоны дайсан Клемент Меттернихтай байгуулж, тэр нь Мюратынхныг 100 хоногийн турш засгийн эрхэнд байлгахаар оролдсон юм. Мюратыг 1815 оны аравдугаар сарын 13-нд IV Фердинанд Бурбон хааны тушаалаар цэргийн хуулиар буудан цаазалсан байлаа. Каролина Австрид зугтан гарч тэндээ насан өөд болтол Триестаа хотоос холгүй шилтгээнд амьдарч байлаа. Липоны гүнгийн хатагтай гэдэг нэрээр амьдарч байсан Каролина 1838 оны тавдугаар сарын 18-нд нас баржээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Клод Дебюсси, Францын хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, удирдаач, хөгжмийн шүүмжлэгч (1862.08.22-1118.03.25)

Дебюсси хөгжмийн импресионизмын хүл-ээн зөвшөөрөгдсөн тэргүүн, хурц тод төлөөлөгч юм. Өөрийн уран бүтээлдээ Францын хөгжмийн уламжлалыг хадгалан иржээ. Клод Дебюсси 1862 оны наймдугаар сарын 22-нд Парис хотын ойролцоох сууринд төржээ. Түүний уран бүтээлд Оросын хөгжим, Францын бэлгэдлийн яруу найраг, импрессионист уран зураг ихээхэн нөлөөлсөн юм. Тэрээр хөгжимдөө хүний сэтгэлийн хөөрлийн эгшиний нарийн өнгө ба байгалийн үзэгдлийг тод томруунаар гаргаж чаджээ. Хөгжмийн импрессионизмын тунхаг болсон гэж орчин үеийнхэн нь түүний “үдийн дараах амралт” гэх оркестрын удиртгал хөгжмийг үздэг байв. Сэтгэлийн эмзэглэл, нарийн мэдрэмж, зохицол Дебюсийн хөгжмүүдийн гол шинж нь юм. Хөгжмийн зохиолчийн томоохон бүтээл нь М.Метерлинкийн жүжгээр бичигдсэн «Пеллеас ба Мелизанда» дуурь болсон билээ. Энэ дуурийн цуурай Ж, Б. Барток, Ф. Пуленка, И, С  нарын уран бүтээлд мэдрэгддэг. Өөрийнх нь “Тэнгис” гэх яруу тунгалаг найрал хөгжмийн гурван таталбарт ч түүний цуурай байгаа. Энэ яруу тунгалаг найрал хөгжим нь түүний хамгийн том бүтээл болсон юм.

Хөгжмийн зохиолч хөгжмийн илтгэх хэрэгслийг оркестрын болон төгөлдөр хуурийн өнгө аясаар нэмэгдүүлж чаджээ. Тэрээр уян хатан бөгөөд манаран тунарсан импрессионист аяалгууг бүтээгч. ХХ зууны хөгжмийн ертөнцийн  их майстро, бусад уран бүтээлчдэд мэдэгдэхүйц нөлөөтэй нэгэн байлаа. Хөгжмийн зохиолч 1918 оны гуравдугаар сарын 25-нд Парис хотноо таалал төгсчээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж