Ливийн босогчдын Үндэсний зөвлөл шинэ удирдагчтай болов

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Ливийн босогчдын Үндэсний зөвлөл шинэ удирдагчтай болов

Ливийн босогчдын Үндэсний зөвлөл шинэ тэргүүнтэй болсон тухай “Аль-Жазира”-гийн мэдээлснийг Worldbilletin дамжуулжээ. Шинэ удирдагчаар одоо цэргийн салбар ба гадаад бодлогыг хариуцсан Махмуд Жабрилыг сонгожээ.Өмнө нь тэрээр Ливид ардчилал тогтоох төсөл дээр ажиллаж байсан гэнэ. 
Хэрэв Моаммар Каддафи НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд захирагдвал эвслийн цэргийн ажиллагаа хэзээ ч зогсоход бэлэн байна гэдгийг Францын Гадаад хэргийн сайд Аллен Жюппе мэдэгдсэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж