Цагдаа нар оюутны жагсаал руу дайрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Цагдаа нар оюутны жагсаал руу дайрчээ

Гондурасын үймээн самуунтай тэмцэх газрын цагдаа нар тайван замаар жагсаал хийж байсан багш, оюутнуудын жагсаал руу дайралт хийж, нулмис асгаруулагч хийн буугаар буудаж, гудамжаар хүн явахын аргагүй болтол утаа манан босгосон тухай AFP агентлаг лхагва гаригт мэдээлжээ.

Гондурасын үндэсний их сургуулийн оюутнууд багш нарынхаа жагсаалыг дэмжиж, цуглаан хийх үеэр дөрвөн цагдаа шархдаж, 60 гаруй багш, оюутнуудыг баривчилсан байна.

Хоёр оюутан хүнд шархадсан бөгөөд оюутнуудыг их сургуулийн байр луу ороход нь хорт хийнээс хамгаалах багтай цагдаа нар араас нь мөшгин орсон байна. Багш нар нийтийн сургалтын хяналт, удирдлагыг дүүргийн албадад шилжүүлэх хууль батлах гэж байгааг эсэргүүцэж, сүүлийн дөрвөн долоон хоногийн туршид эсэргүүцэн, жагсаал цуглаан хийж ирсэн ажээ.

Өнгөрөгч баасан гаригт 59 настай эмэгтэй багш цуглаанд оролцож байгаад цагдаа нарын шидсэн нулмис асгаруулагч гранатад оногдон амь насаа алдсан байжээ.

Гондурасын ерөнхийлөгч Порфирио Лобо засгийн газар сургалтын системийг хувьчлах буюу дүүрэгт шилжүүлэх бодолгүй байгаа гэж мэдэгдээд эцэг эхчүүдийг багш нарын үйл ажиллагаанд хяналт тавьж, ажиллаагүй өдөр цалин өгүүлэхгүй байх тухай л ярисан гэсэн тайлбар хийсэн байна.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж