Газар дээр нь танилцахаар иржээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Газар дээр нь танилцахаар иржээ

Монгол улсад анх удаа 400 метрийн цэнгэлдэх хүрээлэнд дэлгэж болохуйц мэргэжлийн гүйлтийн зам тавихаар Монголын хөнгөн атлетикийн холбоо ажиллаж байна. Уг замыг тавихын тулд тус холбооны ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Л.Болд ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хорооны дарга болон бусад албаны хүмүүстэй шаргуу уулзалдсаны хүчинд энэ дөрөвдүгээр сард гүйлтийн замтай болохоор болсон юм. Тэгвэл ӨМӨЗО-ны Биеийн тамир, спортын хорооны хөнгөн атлетикийн хоёр мэргэжилтэн Монгол улсад ирж, тухайн мэргэжлийн тартанан замын тавих газар байдалтай биечлэн танилцахаар ирээд байгаа аж.

Хөнгөн атлетикийн холбооноос мэдээлж буйгаар мэргэжлийн стандартын замын Батлан хамгаалахын их сургуулийн биеийн тамирын талбайд дэлгэхээр болсон бөгөөд зөвхөн зам тавиад зогсохгүй эргэн тойронд тохижилтын Өвөрмонголын тал хийж гүйцэтгэж өгөхөөр болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж