Нийслэлийн МАН хуралджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН хуралджээ

Нийслэлийн МАН-ын хорооны бага хурал өчигдөр болжээ. Хурлаар нийслэлийн МАН-ын бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, намын хороо болон Хяналтын хорооны бүрэлдэхүүнийг сонгосон байна. Гол асуудал нь нийслэлийн МАН-ын хорооны удирдлагын тухай хэлэлцэх байсан бөгөөд тус хороог удирдаж байсан Б.Мөнхбаатарын оронд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Мөнхбаярыг нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгосон байна. Б.Мөнхбаатар нь нийслэлийн ЗДТГ-ын  барилга, хот байгуулалт хариуцсан орлогчоор ажилладаг ба 2009 оны тавдугаар сараас уг албыг хашиж байгаа юм. Харин түүний өмнө нийслэлийн МАН-ыг Т.Билэгт удирдаж байсан. Т.Билэгт дарга 2009 онд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт тависнаар нийслэлийн МАХН-ын хороо хуралдаж, Засаг дарга Г.Мөнхбаяр, засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нарын нэрийг дэвшүүлэхэд, Г.Мөнхбаяр нэрээ татсанаар Б.Мөнхбаатар нийслэлийн МАН-ын хорооны дарга болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж