Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Амжиж үзээрэй

Улсын драмын эрдмийн театрт маргааш “Гэгээн Муза” наадам болох юм. Найм дахь жилдээ зохион байгуулж буй буй драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2010” наадмын номинацид өрсөлдөж байгаа жүжгүүдийг энэ сарын 20-ноос эхлэн үдэш бүр тоглож байгаа бөгөөд өнөөдөр орой 19.00 цагт УДЭТ-т “Би ч гэсэн жаргамаар байна” драмын жүжгийг сонирхох боломжтой аж. Энэ жүжиг нь “Гэгээн муза-2010” наадамд шилдэг драмын жүжиг номинацид нэр дэвшиж байгаа юм.

Наадамд Улсын драмын эрдмийн театраас гадна Архангай, Дундговь, Сүхбаатар, Завхан болон Төв аймгийн Хөгжимт драмын театрын 55 уран бүтээлч драмын жүжиг, дуулалт жүжиг, хүүхдийн жүжиг гэсэн гурван төрөлд өрсөлдөж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж