Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

ИЗНН-ийн тухай бодол

МНН болон ИЗН-ийн нэгдсэнээр улс төрд шинэ үйл явц өрнөж эхлэх нь тодорхой болов. Эдгээр нэгдлийн талаар байр суурь удахгүй хэвлэл мэдээлэл, олон нийтийн дунд өрнөх нь тодорхой боллоо. Тухайлбал энэхүү нэгдлийн талаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн хувийн цахим хуудсандаа “ИЗНН үүслээ” гэх бичлэгийг оруулжээ. Түүний бичлэгт “ИЗН, МНН-ын нэгдэл нь монголын улс төрийн "зовиурын" тод илрэл юм.  Учир нь:1. МАН-ын дэглэсэн, АН шууд бус оролцоо дэмжлэг, зөвшөөрлөөр өрнөж буй процесс. 2. ИЗНН сөрөг хүчний рольд тоглох  даалгавартай. 3. Улс төрийн гуравдахь хүчний орон зайг Энхбаяр ба Со -д гаргаж өгөхгүй байх. 4. Ирэх 2012 оны сонгуулиар ямар нэгэн хэлбэрийн хамтарсан засаг байгуулна. Үүнд болбол хоёр том нам хамтарна эсвэл аль нэг нь ИЗНН хамтарна. 5. Уул уурхайн болон бусад том төслүүдийг эсэргүүцэх улс төрийн институциональ бүтцийг үгүй хийх (сөрөг хүчингүй болгох)” гэсэн байна.

Б.Амгалан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж