“Хязгааргүй” мюзикл гранпри хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй” мюзикл гранпри хүртлээ

Улсын драмын театр өчигдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир ньтус театрт бүтэн жилийн турш драмын урлагийнханы сэтгэл догдлон хүлээдэг “Гэгээн Муза” наадам Олон улсын театрын өдөр ийнхүү ёслол төгөлдөр болж өнгөрсөн юм. Найм дахь жилдээ зохиогдсон “Гэгээн муза 2010” наадам өмнө нь драмын болон хөгжимт жүжгийн гэсэн хоёр төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг байсан бол энэ жил хүрээгээ тэлэн хүүхдийн жүжгийн төрөл нэмэгдэн арван жүжгийн 50 гаруй уран бүтээлч “Гэгээн муза” наадамд өрсөлдлөө.

19.00 цагт улаан хивсний ёслолоор эхэлсэн тус наадмын ажиллагаа урлагийн тоглолтоор эхлэн “Хүүхдийн жүжиг”-ийн төрөлд өрсөлдсөн шилдэг уран бүтээлчид “Гэгээн Муза”-гын эздээр тодрон алтан цомоо гардан авсан юм. “Хөгжимт драм”, “Драм”-ын төрлийн шилдгүүд ар араасаа тодрон “Гэгээн Муза” эздэдээ очин урлагийн бурхад газарт заларсан үдэш байлаа. Тус наадмын хамгийн сэтгэл догдлуулсан торгон мөч бол яах аргагүй энэ жилийн гранпри шагналын нэрлэх агшин байдаг. “Гэгээн муза 2010” наадмын гранприг Төв аймгийн “Монгол туургатан” театрын хамт олон энэ удаагийн наадмаас зургаан Музаг хүртсэн “Хязгааргүй” мюзиклээрээ хүртсэн юм.

Энэ жилийн “Гэгээн муза-2010” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Хүүхдийн жүжгийн төрөл:

Шилдэг зураач номинаци: зураач Б.Ганхуяг “Миний чин зоригт бяцхан найз” жүжгээр 

Шилдэг эрэгтэй туслах дүр номинаци:
-“Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Жижгээгийн дүрээр жүжигчин Д.Цэрэнчимэд

Шилдэг эмэгтэй туслах дүр номинаци:
  “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Бүжингийн дүрээр жүжигчин Т.Энэрэл

Оны шилдэг жүжгийн эрэгтэй гол дүр номинаци: “Амьдрал томъёо” жүжгийн Билэгтийн дүрээр жүжигчин Э.Идэрболд

Оны шилдэг хүүхдийн жүжгийн найруулагч номинаци: -“Амьдрал тэнцүү томъёо” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж

Оны шилдэг хүүхдийн жүжгийн найруулагч номинаци: “Амьдрал тэнцүү томъёо” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж

Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл  номинаци: Дундговь аймгийн театрын “Тэнгэрийн ивээл” жүжиг

Хөгжимт жүжгийн төрөл:


Оны шилдэг жүжгийн зохиолч номинаци:
зохиолч Ч.Ганхуяг Төв аймгийн театрын бүтээл “Хязгааргүй” жүжгээр

Оны шилдэг жүжгийн зураач номинаци: Төв аймгийн театрын “Хязгааргүй” жүжгээр зураач д.Ариунболд

Оны шилдэг эмэгтэй гол дүр номинаци: Төв аймгийн театрын “Хязгааргүй” жүжгийн бүсгүйн дүрээр  “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал

Шилдэг эрэгтэй гол дүр номинаци: “Хязгааргүй” жүжгээр шөнийн хүний дүрээр жүжигчин, дуучин П.Бат-Ундрах

Шилдэг хөгжмийн зохиолч номинаци: хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр “Хязгааргүй” жүжгээр

Хөгжимт жүжгийн оны шилдэг найруулагч номинаци:
найруулагч Ч.Ганхуяг “Хязгааргүй” жүжгээр

Драмын төрөл:

Шилдэг эрэгтэй туслах дүр номинаци: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамир

Шилдэг эмэгтэй туслах дүр номинаци: “Солиотой жүжиг”-ийн Жанагийн дүрээр УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан

Шилдэг жүжгийн зураач номинаци: “Хунгийн дуу” жүжгийн ерөнхий зураач Т.Аянга

Шилдэг эмэгтэй гол дүр номинаци: “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр Ардын жүжигчин, төрийн соёрхолт,  жүжигчин Н.Сувд

Шилдэг эрэгтэй гол номинаци: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нөхрийн дүрээр УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг жүжгийн найруулагч номинаци: “Хунгийн дуу” жүжгээр урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж тус тус шилдгээр шалгарлаа.

Оны шилдэг залуу уран бүтээлч номинаци: "Юу хүсч байгаагаа мэдэх үү" жүжгээр жүжигчин Ж.Нямдорж нар тус тус шалгаран “Гэгээн муза”-гын эзэд боллоо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж