УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2011 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн 2011 оны гуравдугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.

Захирамжид Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг дор дурдсанаар тогтоосон байна. Үүнд:

1.    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
2.    Цахим гарын үсгийн тухай хуулийн төсөл
3.    Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл
4.    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
5.    Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
6.    Төсвийн тухай хуулийн төсөл
7.    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
8.    “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
9.    “Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан батлах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл
10.    “Төсвийн хүрээний мэдэгдэл зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
11.    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
12.    Компанийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
13.    Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
14.    Иргэний эрүүл мэндийн датгалын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/
15.    Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл
16.    Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төсөл
17.    Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл,
18.    Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
19.    Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
20.     “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
21.    “Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
22.    “Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
23.    Бусад.

     Энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоосон байна.

      Мөн Улсын Их Хурлын 2011 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон УИХ-ын Тамгын газарт даалгасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж