Анчелотти: Рамирес шилдэг нь

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

Анчелотти: Рамирес шилдэг нь

Карло Анчелоттигийн үзэж буйгаар Рамирес Англид тоглож байсан бүх цаг үеийн хамгийн шилдэг Бразил тамирчин болох гэнэ. Өнгөрсөн тойргийн тоглолтод Бразил хагас хамгаалагч хүчтэй өрсөлдөгч “Манчестер Сити”-гийн эсрэг эргэн дурсагдах гоолыг хийсэн билээ. Түүний өөртөө итгэх итгэл улам сэргэсээр байгаа бөгөөд тэрбээр Эмерсон, Жуниньо, Жилберто Сильва гэх зэрэг Английн лигт тоглож байсан Бразилийн үе үеийн шилдэг тоглогчдоос ч илүү амжилтад хүрч чадна гэдэгтээ итгэлтэй байна. Лондонгийн хүчирхэг багт шуугиан тариад байгаа залуу тоглогчийг багийнхан нь “Рамидиньо” гэж хочилдог болсон нь түүнд илүү итгэл төрүүлэх болсон гэж тэрбээр хэлжээ. “Ингэж дуудуулах нь надад үнэхээр сайхан байдаг. Учир нь Роналдиньо үргэлж миний од байсан” хэмээн Рамирес өгүүлжээ. Тэрбээр мөн “Багийн маань дасгалжуулагч миний хамгийн том шүтэн бишрэгч гэж би боддог. Тэр надад Англид тоглож байсан хамгийн шилдэг бразил тоглогч болж чадна гэж хэлсэн. Би анх ирэхдээ, надад дасахын тулд их цаг хугацаа шаардагдана гэж бодож байсан. Ямар ч Бразил тоглогч Англид ирээд хэцүү байдалд ордог, харин би одоо өөрийн шилдэг тоглолтоо Челсид үзүүлж эхлээд байна. Би цаашдаа улам сайжирч олон цомыг ч хүртэх болно” гэжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж