“Юу хүсч байгаагаа мэдэх үү?”

Хуучирсан мэдээ: 2011.03.29-нд нийтлэгдсэн

“Юу хүсч байгаагаа мэдэх үү?”

Олон улсын театрын өдрийн баяраар уламжлал болгон зохиодог “Гэгээн Муза” драмын урлагийн их наадамд Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид “Юу хүсч байгаагаа мэдэх үү?” жүжгээ сойсон билээ. Өнгөрсөн жил Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Түвшинг Архангай аймгийн театрт урилгаар очин уг жүжгийг найруулсан. Архангайн уран бүтээлчдийг жүжиг “Гэгээн Муза” наадмын эхний шалгаруулалтанд тэнцэн өнгөрсөн 25-нд Драмын тайзнаа тоглогдсон. Орон нутгаасаа томоохон бүрэлдэхүүнтэй ирж тоглосон энэхүү жүжгээ тэд  нийслэлчүүдэд дахин толилуулахаар болжээ. Драмын жүжгийн төрөлд Улсын драмын театрын гурван бүтээлийн хамт таван номинацийн төлөө  өрсөлдсөн “Юу хүсч байгаагаа мэдэх үү?” жүжгийг өнөөдөр Драмын тайзнаа 18.00, 20.00 цагт хоёрхон удаа тоглоно.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж