Жэки Чан нас барсан гэх мэдээлэл үнэн үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Жэки Чан нас барсан гэх мэдээлэл үнэн үү?

Азийн кино урлаг төдийгүй Холливудэд нэрээ тамгалсан Хонгконгийн нэрт жүжигчин Жэки Чаныг өнгөрсөн шөнө зүрхний шигдээсээр нас барсан талаарх мэдээлэл зарим нэг цахим мэдээллийн хэрэгсэл, Twitter, Facebook зэрэг олон нийтийн харилцааны сайтуудаар цацагдаж, түүний олон сая шүтэн бишрэгчдийг цочролд оруулсан юм. Хэт шаргуу ажлын хуваарь, стрессийн улмаас зүрх нь ачааллаа даалгүй нас барсан хэмээн мэдээлж байсан тэдгээр мэдээллийг үгүйсгэж, Жэки одоо ч гэсэн амьд сэрүүн, ажлаа хийгээд завгүй байгаа гэдгийг түүний Facebook дэх албан ёсны хуудсаар дамжуулан зарласан байна. Түүний Facebook хуудсанд “Жэки амьд сэрүүн, сайн байгаа. Онлайн мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн харилцааны вэбсайтуудад гарсанчлан тэр зүрхний шигдээс тусаагүй, нас бараагүй. Жэки сайн байгаа, шинэ киноныхоо зураг авалтад бэлдээд завгүй байгаа” хэмээн бичжээ.

100 гаруй кинонд дүрээ мөнхөлсөн домогт жүжигчин, найруулагчийг нас барсан гэх мэдээлэл цацагдсанаас хойш ердөө хэдхэн цагийн дараа Facebook дэх түүний албан ёсны хуудсаар дамжуулан нэрт жүжигчин одоо ч гэсэн амьд сэрүүн байгаа гэдгийг тунхагласан боловч энэ богино хугацаанд 200 сая гаруй хүн түүнийг нас барсан талаар ташаа мэдээлэл авчээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж