Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ

Нийслэлийн захиргаа хотын төв, гэр хороололд  нийтийн бие засах газар нэмж байгуулахаар болжэээ. Энэ ажлын хүрээнд нийт 32 газарт нийтийн бие засах байгуулах бөгөөд үүний 16 нь хотын төвд, үлдсэнийг нь гэр хорооллуудад байрлуулахаар болсон байна. Гэр хороололд нийтийн бие засах газар байгуулахын тулд бохир усны шугамтай хэрхэн холбох талаар судалгаа хийж эхэлжээ. Өнгөрсөн жил хийсэн судалгаагаар нийслэлийн төв орчимд 10 гаруй нийтийн бие засах газар байгаа нь сая гаруй хүн амтай хотод тун хангалтгүй тоо гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

С.Сүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж