Иргэний үнэмлэх хэвлэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Иргэний үнэмлэх хэвлэхгүй байна

Монгол Улсын иргэний үнэмлэхний наалтын материал дуусч, иргэний үнэмлэх хэвлэх ажил үр зогсоод байгаа аж. Учир нь бичиг баримтаа гээсэн, үрэгдүүлсэн иргэд иргэний шинэчилсэн бүртгэлийн үеэр иргэний үнэмлэхээ нөхөж авснаас нөөц нь дууссан байна. Тиймээс яаралтай иргэний үнэмлэх гаргах боломжгүй, шинээр иргэний үнэмлэх авах, үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн иргэдийн материалыг энэ долоо хоног дуустал хүлээж авахгүй юм байна. Иргэний үнэмлэх хийх үнэт цаас ирэх долоо хоногт нэгдсэн журмаар ирэх аж.

С.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж