483 ажлын байр санал болгож байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

483 ажлын байр санал болгож байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,Нийслэлийн Хөдөлмөрийн газар,  Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнөөдөр “Нэг ажил олгогч-нэг ажлын байр” зөвлөгөөн зохион байгууллаа. “Хөдөлмөр эрхлэлт- хүний хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход ажил олгогч эздийн оролцоог нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлснээр иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү зөвлөлгөөнд 61 аж ахуйн нэгж оролцлоо. Тэд нийтдээ 483 ажлын байр бий болгож байгаа бөгөөд энэхүү туршлагаа бусдадаа хуваалцаж, хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн тогтолцоо, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, ажлын байр бий болгоход төр хувийн хэвшлийн түншлэлийн үүрэг, хамтын ажиллагааны талдаар нэгдсэн ойлголтод хүрч, цаашид хэрэгжүүлэх үйл ажилллагаанд тусгах саналаа нэгтгэх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр  “Хөдөлмөр эрхлэлт-хүний хөгжлийг дэмжих жил”-ийн гол ажил болсон иргэдийг ажилтай болгох зорилтын салхийг хагалсан эдгээр аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлээд, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд идэвхитэй хамтарч ажиллахыг бусад аж ахуйн нэгжүүдэд хандан уриалсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж