“Рома” Америк эзэнтэй болов

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

“Рома” Америк эзэнтэй болов

Италийн Сери А лигийн “Рома” клуб гадаад эзэнтэй болсон анхны Итали баг боллоо. Тус багийг АНУ-ын бизнесмэн Томас ди Бенедетто худалдаж авахаар тохиролцсон байна. Английн Премьер лигийн “Ливерпуль” болон АНУ-ын бейсболын “Бостон Рэд Сокс” багийг эзэмшдэг группын түнш болох Ди Бенедетто “Рома”-гийн 60 хувийг эзэмших аж. Харин үлдсэн хувийг Италид төвтэй Европын банкны салбарын “UniCredit” эзэмших юм байна. “Рома”-гийн ерөнхийлөгч Роселла Сенси өнгөрсөн жил клубын тодорхой хувийг худалдахаар шийдэх үед нь “UniCredit” худалдаж авсан аж. Одоогоор “Рома” баг Сенсигийн гэр бүлийн “Italpetroli” компанийн мэдэлд байгаа бөгөөд ойрын хугацаанд гэрээг баталгаажуулах юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж