Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.01-нд нийтлэгдсэн

Шар усны үерээс сэрэмжлүүлж байна

Монгол орны ихэнх гол, мөрөн, нууранд тогтсон битүү мөсөн бүрхүүл цаг агаарын дулааралтын улмаас хайлж, мөсний зузаан өмнөх арав хоногоос 40-130 см нимгэрсэн талаар Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ. Тухайлбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бүгсий, Хэнтэй нурууны Туул, Хараа, Ерөө, Сөгнөгөр, Хангайн нурууны Идэр, Чулуут, Урдтамир, Хойд тамир, Түй, Завхан, Чигэстэй гол, Монгол Алтайн нурууны Ховд, Буянт, Булган гол болон Сэлэнгэ мөрөн, Орхон голын дагууд мөсөн дээгүүр ус гүйх, усан зах үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл эрчимжиж байгаа аж. Цаашид цаг агаар огцом дулаарч мөсөн бүрхүүл задрах, шар усны үер хаврын цөнтэй зэрэгцэн ажиглагдах тул мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас иргэд сонор сэрэмжтэй байхыг  мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж