Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэнэ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ныг Дэлхийн Эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн өдрийг “Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” уриан дор тэмдэглэх юм.
Энэ өдрийг угтан ЭМЯ зурагт хуудасны уралдааныг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын дунд зарлажээ. Ирсэн бүтээлүүдийг нэгтгэн энэ сарын 4 буюу Даваа гаригт шалгаруулж, нэгдүгээр байрт 500 мянган төгрөг, хоёр, гуравдугаар байрт 100-300 мянган төгрөгийн шагнал олгоно.
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага 1948 онд дөрөвдүгээр сарын 7-нд байгуулагдсан бөгөөд энэ өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг болжээ.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж