Украин эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн өвчинд нэрвэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.02-нд нийтлэгдсэн

Украин эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн өвчинд нэрвэгджээ

Украин эмэгтэйчүүд гинекологийн өвчинд нэрвэгдээд байна гэсэн оношыг Монголын гавьяат эмч Зэвгийн Мэндсайхан хийлээ.

“Бидэнд хандаж байгаа украин эмэгтэйчүүдийн ихэнх нь гинекогийн өвчтэй ба үе мөчний өвчний асуудалтай байна. Эдгээр өвчнийг зүү эмчилгээ болон ургамлын гаралтай тунгаар эмчлэхэд сайн үр дүн өгч байна” хэмээн Мэндсайхан Украины NewsMe сайтад ярьжээ.

Украинчуудын дунд үргүйдэл болон ходоод гэдэсний өвчин бас их байгааг тэр хэлэв. Доктор Мэндсайхан Дани, Швед, Польш, Орос, Японд ажиллаж байсан ба найм дахь жилдээ Украинд ирж байна.”Украинчууд манай монголчууд шиг энгийн бөгөөд зочломтгой хүмүүс. Тэр нь эмч өвчтөний хооронд итгэлцэл гаргахад их тус болдог. Үүнийг далимдуулан бидэнд  хандан Украины бусад хотоос Киевт ирж буй хүмүүст талархлаа илэрхийлье” гэж монгол эмч хэллээ. Монголын гавьяат эмч дөрөвдүгээр сарын 4-16-ний хооронд Киев хотноо өвчтөнүүдийг хүлээн авч үзэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж