Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Хөөмийтэй үзэсгэлэн

Зураач Х.Хоснарангийн үзэсгэлэн Сидней хотын томоохон галерейд гарчээ. Мелбурн хотод амьдардаг зураач залуу Сиднейн Дүрслэх урлагийн коллежийг төгссөн юм байна. Тэрбээр үзэсгэлэндээ Монголын графит зургийн зургаан уран бүтээлчийн хөрөг зургийг тавьсан гэнэ.


Үзэсгэлэнгийн нээлтэд монгол хөөмийч оролцон ая дуугаа өргөснөөс гадна Австралийн битбоксчидтой хамтран хэд хэдэн аялгууг сонирхуулжээ. Түүний үзэсгэлэн өнгөрсөн сарын 30-ныг хүртэл хоёр долоо хоног гарсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж