ТӨХ-оос хугацаатай даалгавар өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

ТӨХ-оос хугацаатай даалгавар өгчээ

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан болж, Монгол Солонгосын хамтарсан “Монсам” ТӨХК-ийн өнгөрсөн оны санхүү, эдийн засаг, үйлдвэрийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцжээ. Тус компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсноос шалтгаалж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нь багасч, орлого буурч, урт хугацаат зээлээ төлж чадахгүйд хүрсэн байна.  Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс авах 222,8 сая төгрөгийн авлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн 57,1 сая төгрөгийг хугацаанд нь барагдуулаагүй зэрэг зөрчил дутагдлыг арилгах талаар  тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Очирбатад хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Түүнчлэн уг хурлаар, “Алтанбулаг худалдааны чөлөөт бүс”-д автомашин худалдах зөвшөөрөл олгосон байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж