Үйлдвэрлэгчид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Үйлдвэрлэгчид сургалтад хамрагдав

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн технологийн ур чадварыг сайжруулах сургалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд  зохион байгуулсан байна. Сургалтын гол ач холбогдол нь жижиг дунд үйлдвэрийн  бараа бүтээгдэхүүний чанар, өнгө үзэмжийг сайжруулах, тэр хэрээр илүү өргөн зах зээлд хамрагдах боломжийг нээхэд оршиж буй аж. Жижиг дунд үйлдвэрийн газар, НҮБ-ын Xөгжлийн хөтөлбөр хамтран “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье-2” төслийн хүрээнд хөдөө орон нутгийн жижиг, дунд бизнес эрхэлэгчдийг дэмжих зорилгоор уг сургалтыг зохион байгуулсан байна.  “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье-2” төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2012 он хүртэл үргэлжлэх юм. Уг төсөлд Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь, Өвөрхангай, Ховд, Увс, Завхан Булган аймаг хамрагдаж байна.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж