“Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

“Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна

“ТОП 5 банк” шагналын эзэн Голомт банк “Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “ТОП-100” аж ахуй нэгж болон “ТОП-5 банк” шалгаруулах ёслолын ажиллагаа өнгөрөгч баасан гарагт болж,  төсвийн орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг Монголын бизнес эрхлэгчид шилдгүүдээ тодрууллаа.  Улс орны эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ ТОП 5 банкинд Голомт банк, Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Хадгаламж банкууд шалгарчээ.

Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон Авлигын эсрэг түншлэл–Авлигатай тэмцэх зарчмуудад шилдэг аж ахуй нэгжүүд нэгдэж, гэрээнд гарын үсэг зурсан нь тэгш ой нь тохиож буй уг арга хэмжээний онцлох үйл явдал байлаа.

2010 онд нийт активын хэмжээгээр хамгийн том банк болсон Монгол Улсын банкны салбарт тэргүүлэгч Голомт банк Дэлхийн эдийн засгийн форумын гишүүн байгууллагын хувьд өнгөрөгч 3 сард Монгол улсад зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн Форумын “Авлигын эсрэг санаачлага” салбар хуралдааны ивээн тэтгэгчээр ажиллажээ. Уг салбар хуралдаанаар Авилгын эсрэг түншлэл-Авлигатай тэмцэх зарчмуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд Монгол улсын ТОП аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвх санаачлагатайгаар манлайлан ажиллахыг уриалсан байна.

Ийнхүү компанийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч Голомт банк Авлигын эсрэг түншлэл–Авилгатай тэмцэх зарчмуудад нэгдэхийг бизнесийн байгууллагуудаа уриалан, авилгын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд манлайлан ажиллахаа илэрхийлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж