Нийтийн тээврийн 900 автобусыг шалгана

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн 900 автобусыг шалгана

Нийтийн тээврийн газраас том оврын автобусыг өнөөдрөөс шалгахаар болжээ. Өнгөрсөн  нэгдүгээр сард Хотын дарга Г.Мөнхбаяр  автобусаар зорчиж болон нийтийн үйлчилгээний автобуны үйл ажиллагаатай танилцсан. Энэ үеэр хотын дарга нийтийн тээврийн үйлчилгээнд  “хангалтгүй” дүн тавьсан. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны үйлчилгээ хангалтгүй, тасалбар түгээгчийн зан харилцаа таарамжгүйгээс хүний амь эрсдсэн ч тохиолдол гарсан.  Үүнд хариуцлага тооцох нийтийн тээвэрт зохицуулалт хийхийн  тулд удирдлагууд өөрийн биеэр автобусаар зорчиж, үйлчлүүлэх хэрэгтэй гэж Хотын дарга үүрэг өгч байсан юм. Тиймээс энэ шалгалтыг хийж байгаа бөгөөд шалгалтад 900 гаруй  автобус хамруулах юм байна.   

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж