Далайд унасан онгоцны үлдэгдлийг олжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Далайд унасан онгоцны үлдэгдлийг олжээ

Францийн Иргэний агаарын тээврийн судалгаа, дүн шинжилгээний алба 2009 оны зургадугаар сарын нэгний өдөр Атлантын далай дээгүүр нисч яваад осолд орсон  Airbus A330-200 онгоцны далавчны нэгэн хэсгийг олж тогтоолоо гэж мэдэгдсэн байна. Уг онгоцонд 32 орны 228 зорчигч нисч явжээ.

Иргэний агаарын тээврийн албаны далайн гүнд шумбалт хийдэг хийдэг судалгаа, дүн шинжилгээний албаны ажилтнууд өнгөрөгч ням гаригт далайн гүнд онгоцны сэг хэсгүүд олсон гэж мэдэгдсэн бөгөөд эдгээр нь Air France –ийн 447 дугаар рейсийн онгоцны үлдэгдэл гэж мэдээлсэн байна.

Рио де Жанейро-Парисийн хооронд нислэг хийж явсан 447 дугаар рейсийн онгоц Атлантын далай дээгүүр нисч яваад гэнэт радарын дэлгэцнээс алга болсон аж.
Францийн эрх баригчид хоёр жилийн турш дөрвөн удаа 21,6 сая зардал гаргаж, өргөн хэмжээний эрэл хайгуул хийсэн бөгөөд зарим зорчигчдын цогцос, онгоцны эд ангийн хэсэг олсноос өөр үр дүнд хүрээгүй байна. Тэр үеэр ослын шалтгааныг тогтоон илрүүлэх хар хайрцгийг олж чадаагүй юм.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж