Уурхайнхан ажлын байрны яармагт урив

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Уурхайнхан ажлын байрны яармагт урив

Уул уурхайн хүний нөөцийн хөгжил төвөөс Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо хамтран “Хүн танихуйн нууц “ сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 7–ны өдөр зохион байгуулах гэж байна. Уул уурхайн салбарт болон бизнесийн байгууллагад ажиллаж буй хүний нөөцийн менежер, энэ чиглэлээр ажиллах сонирхол бүхий мэргэжлийн бус хувь хүмүүст зориулж  эрдэмтэн профессорууд   сонирхолтой лекц унших гэнэ. Мөн уулзалт  хэлэлцүүлгийн үеэр уул уурхайн компаниудад ажлын байрны эрэлт хэрэгцээг үнэлэх, хүний нөөцийн бүртгэл явуулах, ажлын байранд ажилтан авах боломж бүрдүүлэх үүднээс “Ажлын байр-2011” үзэсгэлэн яармаг зохион байгуулах аж. 

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж