Дэлхийн хамгийн хэцүү гүйлтийн тэмцээн

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн хэцүү гүйлтийн тэмцээн

Дэлхий дээрх хамгийн хүнд гүйлтийн тэмцээнд тооцогддог 26 дахь удаагийн Султан Марафон де Саблес зургаан өдрийн марафон гүйлтийн тэмцээн нийт 243 км замыг туулах маршруттай.

Мороккогийн элсэн цөлд хүнд хэцүү нөхцөлд явагддаг уралдааны хоёр дахь гараа даваа гаригийн өглөө 8.44 цагт эхэлжээ. Энэ өдөр тамирчид нийт 38 км замыг туулах ёстой байв. 1986 оноос эхэлсэн энэхүү тэмцээний хоёр дахь гараанд нийтдээ 843 тамирчин оролцсон байна. Тамирчдыг гараанаас гарахад л ширүүн салхитай байсан бөгөөд эхний 11 км замыг туулах хүртэл хүчтэй салхилсаар л байжээ.  Уралдааны дунд хэсэгт зохион байгуулагч орны тамирчин Мохамад Ахансал хугацаагаар тэргүүлж байгаа нь тодорхой болсон бол түүний ард Иордан, Франц, Морокко улсын бусад тамирчид бичигдэж байлаа. Улмаар шуурга намдаж, гүйхэд нэн тохиромжтой болсон учраас Ахансал амжилтаа хадгалан явсаар нийт гурван цаг, нэг минут, 37 секундэд барианд орж түрүүлсэн бол түүний ард Саламах Аль Акра дөрвөн секундээр удаалжээ. Ингэснээр Ахансал нийлбэр дүнгээр ард яваа тамирчнаас дөрвөн минутын давуутай болсон байна. Ахансал энэ уралдаанд нийтдээ 10 удаа түрүүлсэн бол түүний дүү гурван удаа аваргын цом хүртэж байжээ. 

Эмэгтэйчүүдийн хугацаагаар 280 дугаартай оролцсон Францын Лоренц Клайн гурван цаг, 39 минут, зургаан секундээр тэргүүлсэн бол түүний ард Испанийн Эмма Рокка оржээ.  Ингэснээр энэ хоёр бүсгүй нийлбэр дүнг тэргүүлж байгаа ч тэдний хооронд 47-хон секундын зөрүү байгаа юм. Тамирчид өнөөдөр мөн 38 км зайд уралдана.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж