Топ-5 банкны нэгээр ХасБанк өргөмжлөгдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.05-нд нийтлэгдсэн

Топ-5 банкны нэгээр ХасБанк өргөмжлөгдлөө

2010 оны Топ-5 Банкны нэгээр ХасБанк өргөмжлөгдлөө

МҮХАҮТ-аас Монгол улсын Засгийн Газартай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолын арга хэмжээ 2011 оны 4-р сарын 1-нд боллоо. Энэ жил 10 дахь удаагаа болсон уг шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас  ХасБанкыг ТОП-5 Банкны нэгээр өргөмжиллөө. Улс орны хөгжил дэвшил, үндэсний үйлдвэрлэл, бизнесийг санхүүжүүлэхэд банкны оролцоо өндөр бөгөөд энэхүү нэр хүндтэй үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлж буйг үнэлэн ХасБанкыг нэгээр өргөмжилсөн байна.

ТОП аж ахуй нэгжийг тодруулахдаа улсад төлсөн татварын хэмжээ, шинээр бий болгосон ажлын байр, хөрөнгө оруулалт, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх ажлууд, түүнд зарцуулсан зардал, үр дүнгээр нь дүгнэн олгодог. ХасБанк “Ажиллагсдын тоон үнэлгээгээр” мөн Манлай-20 аж ахуйн нэгжийн нэгээр тодорчээ. Өнгөрөгч 2010 онд Банк Улаанбаатар хот болон орон нутгийн харилцагчиддаа илүү ойртож нийт 86 салбар, тооцооны төвтэй болж өргөжсөн байна.

Энэхүү ёслол өмнөх жилүүдийнхээсээ онцлогтой байсан нь шилдэгээр тодорсон аж ахуйн нэгжүүд Монголын бизнесийнхний нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, авилгын эсрэг тэмцэл,  үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдний энэ чиглэлийн санал санаачлагыг дэмжих, олон улсын хэмжээнд хүргэн сурталчлах зорилго бүхий НҮБ-н “Даян дэлхийн гэрээ” /Global Compact/, Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Авилгын эсрэг түншлэл- Авилгатай тэмцэх зарчмууд” /WEF- Partnering Against Corruption Initiative- PACI/-дад нэгдэн гарын үсгээ зурцгаалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж