Явуулын номын сан аялж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Явуулын номын сан аялж эхэллээ

Монгол Улсад улс төрийн нам үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Номын үзэсгэлэн”-ийн үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагт Монголын үндэсний номын санд болох гэж байна.  Энэ үеэр улс төрийн намуудаас номын санд “Номын хандив” өргөх, уран бичлэгийн үзүүлбэр, БСШУЯ, Монголын үндэсний номын сан, Дэлхийн банк хамтарсан “Ардын элч” явуулын номын сангийн нээлт болон  Ардын уран зохиолчдын уулзалт  болно.  "Ардын элч" явуулын номын сангийн анхны үйлчилгээ Налайх дүүрэгт, цэргийн 014 дүгээр ангид үйлчиллээ. Уг үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх бөгөөд “Ардын элч” номын сан  улс даяар эрдэм түнээн аялах гэнэ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж