Газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө

Хөвсгөл аймгийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө. Уг зөвлөлгөөнд газар тариалан эрхэлдэг 130 гаруй иргэн оролцож, газар тариалан­гийн үйлдвэрлэлийн цаашдын чиг ханд­лага, усалгаа жимс жимсгэнэ үхрийн нүд тариалах, таримал үрийн хангамж зэрэг сэдвээр холбогдох салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, харилцан санал бодлоо солилцов.
Түүнчлэн 2010 оны зээлийн үр дүн болон 2011 онд олгох хөнгөлт­тэй зээлийн чиглэлээр холбогдох мэргэжилтэн мэдээлэл хийснээс гадна хаврын тариалалт эхлэх гэж буйтай холбогдуулан ойрын үеийн цаг агаарын тойм болон уур амьсгалын өөрчлөлт түүнтэй дасан зохицох талаар тариаланчдад олон шинэ мэдээлэл олгов.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж