Jlo үнэт эдлэлийн компанийг төлөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.04.06-нд нийтлэгдсэн

Jlo үнэт эдлэлийн компанийг төлөөлнө

Төрөл бүрийн дэгжин хувцас, гоёл чимэглэл, үнэт эдлэл үйлдвэрлэгч Tous Jewelry компанийн үнэт эдлэлийн шинэ нүүр царайгаараа Холливуудын нэрт дуучин, жүжигчин, цоглог хатагтай Jennifer Lopez-ыг сонгосон тухайгаа зарлалаа.

Дэлхий даяар 370 салбар дэлгүүртэй Испанийн уг компани жүжигчин бүсгүйн тоглосон шинэ зар сурталчилгаагаа цацаж эхэлсэн банйа.

Өдгөө 41 настай үзэсгэлэнт бүсгүй Jlo L"Oreal, Venus зэрэг алдартай компанийн нүүр царайгаар ажилладаг ба “Түүнийг гайхамшигтай гэдэг үгээр тодорхойлоход ч учир дутагдалтай. Тэр бол бурхны төгс бүтээл. Хүчирхэг эрч хүчтэй, амьдралын тэмцэлтэй түүнээр хаврын шинэ загварын үнэт эдлэлүүдээ сурталчлуулах болсондоо бид туйлаас баяртай байна” хэмээн компанийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.

Түүний сурталчилгааны гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж