АНУ-ын нисэх хүчин Ливид 76 сая ам.доллар зарлагаджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.07-нд нийтлэгдсэн

АНУ-ын нисэх хүчин Ливид 76 сая ам.доллар зарлагаджээ

АНУ-ын нисэх хүчний Ливийн дайнд зарцуулсан зардал нь 75 сая ам.доллар болсон гэж Нисэхийн команд­лагч Майкл Донли мэдэгдсэн тухай The Daily Telegraph сонинд өгүүлсэн байна. Байлдаанд 50 сөнөөгч нисэх онгоц, 40 орчим дэмжигч онгоц­ оролцсон бөгөөд өдөрт дөрвөн сая ам.долларын зардал гаргаж байжээ. Пентагон дайнаас гарснаа мэдэгдсэн боловч НАТО-гийн хүсэлтээр мягмар гариг хүртэл хугацаагаа сунгасан байна.

Дайнд оролцсон АНУ-ын нийт зардал нь өдөртөө 100 сая ам.доллар байсан гэх тооцоог шинжээчид хийсэн байв. АНУ-ын Конгресст яригдаж байснаар Ливи дэх байлдааны зургаан цаг бүр нь тус улсын төсвийн алдагдлыг нэг тэрбумаар нэмэгдүүлж байсан гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж