Японы төв банк анхааруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Японы төв банк анхааруулж байна

Японы Төв банк газар хөдлөлт, цунам­ийн гамшгаас хойш санхүүгийн зах зээлийн бэлэн мөнгөний хөр­вөх чадварыг хэвэнд нь барихаар хичээж байгаа ч гамшгаас үүдэлтэй сүй­рэл эдийн засагт дарамт уч­руулж, дорой­туулж болзошгүйг анхаар­уулж эхэллээ. Төв банкны үзэж буйгаар үйлдвэрлэлийн алдагдал, нийлүүлэл­тийн зогсонги байдал эдийн засагт дарамт учруулж байгаа аж. Төв банк хүүгээ 0.1 хувьд барих бодлогоо өөрчлөөгүй хэвээр байгаа юм. Төв банк нь ирэх жил нэг их наяд иенийн зээл олгохоор төлөвлөжээ. Газар хөдл­өл­төд өртсөн бүс нутаг дахь санхүүгийн институтад Төв банк 0.1 хувийн зээл олгохоо мэдэг­д­сэн юм. Одоогийн нөхцөл байдлыг дүг­нэхэд Японы Төв банк мөнгөний бод­логоо өөрчлөхгүй гэж ажиглагчид таамаг­лаж байна. Төв банк ирэх санхүүгийн жилийн эдийн засгийн  урьдчилсан таамгийг ирэх сард гаргах ажээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж