Африкийн холбооны хүндэт ерөнхийлөгчийг Каддафид АНУ санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Африкийн холбооны хүндэт ерөнхийлөгчийг Каддафид АНУ санал болгов

Курт Уэлдон. Фото ©AFP

Ливийн сөргөлдөөнийг зогсоох зорил­гоор Мауммар Каддафид шинэ саналыг хүргүүлэхээр конгрессмен асан Курт Уэлдоныг Триполид илгээжээ. АНУ гал зогсоохыг нэн даруй шаардан хотуудаас цэргээ гаргах, хүмүүнлэгийн тусламжийг Ливин бүх хот сууринд саадгүйгээр оруулах, Каддафийг эрх мэдлээ өгөөд Африкийн холбооны ерөнхийлөгч бол­гох зэрэг санаануудыг гаргаж байгаа тухай CNN телевизин сурвалжлагч Ник Робертсон өөрийн блогтоо бичсэн байна.
Ливийн босогчид бас галаа зогсоох бөгөөд засгийн эрхийг өнөөгийн ерөнхий сайд Багдади Али аль-Махумуди ба сөрөг хүчний лидерүүд толгойлсон түр Засгийн газарт шилжүүлэх ёстой гэж Уэлдон Каддафид дамжуулсан байнаАмерикчууд, европчууд ба африк, Ойрхи Дорнодын төлөөлөгчид оролцсон олон улсын комиссийг байгуулан сонгуульд бэлтгэх бөгөөд түүнд Каддафийн хүү Сейф аль-Исламг оруулна гэж АНУ санал болгов.
Ливийн дипломатууд сүүлийн үед ихээхэн идэвхтэй ажиллан Их Британи, Газар Дундын тэнгисийн зүүн хэсгийн орнуудтай яриа хэлцэл хийж Сейф өль-Ислам Каддафийн удирдлагаар ардчилсан системд орох саналыг бурууныханд тавьжээ. Мөн Мауммар Каддафи дөрөв­дүгээр сарын 6-нд Барак Обамад захидал илгээсэн бөгөөд харин талууд захидлын утгыг мэдээлээгүй байна.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж