Тариалан эрхлэгчид Дарханд зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.08-нд нийтлэгдсэн

Тариалан эрхлэгчид Дарханд зөвлөлдөнө

Жил бүрийн хавар газар тариалан эрхлэгчид зөвлөлдөж, туршлага солилцон тариалалтынхаа ажлыг ярилцдаг уламжлалтай. Энэ жилийн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн маргааш Дархан-Уул аймагт эхлэх ба зөвлөгөөнд 500 гаруй тариаланч оролцохоор бүртгүүлжээ. Зөвлөлгөөний үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан технологийн зөвлөмжийг тариалан эрхлэгчдэд өгөхөөр бэлтгээд байна.

Мөн тариалан эрхлэгчдийн зөвлөгөөнд зориулан “Агро тех-2011” газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн гарч байна. Үзэсгэлэн Дархан-Уул аймагт “Гацуурт” ХХК-ийн байранд нээгджээ.

Энэ хавар улсын хэмжээгээр нийтдээ 281.2 мянган га-д үр тариа, хүнсний ногооны тариалахаар зорилт тавиад байгаа. Үүнээс 276.5 га-д буудай, 13.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д бусад хүнсний ногоо тариалах юм. Харин малын тэжээлийн ургамлыг 12.6 мянган га талбайд тарихаар төлөвлөсөн байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж