Баригдсан террорист нутаг нэгтнээсээ уучлалт гуйлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.10-нд нийтлэгдсэн

Баригдсан террорист нутаг нэгтнээсээ уучлалт гуйлаа

14 настай Омар. Фото: AP

Пакистанд түрүүчийн ням гаригт Дера Гази Хан хотын Сахи Сарвар сүмийн дэргэд амиа золиослох гэж байгаад баривчлагдсан Омар гэх залуу эмнэлэгт сэтгүүлч нартай ярилцжээ. Түүний яриагаар талибуудын лагеруудад 350 орчим залуу амиа золиослогч нарыг бэлтгэж байгаа гэнэ.

Суфийн нандин шүтээнийг дэлбэлэх гэж байсныхаа төлөө тэрээр нутаг нэгтнүүдээсээ уучлалт гуйсан байна. Хүүг кари зафар гэж татан авсан ба амиа золиослогч нарыг Афганд илгээн лалын биш хүмүүсийн эсрэг дэлбэрэлт үйлдэхээр илгээсэн гэнэ. Аллага хийх газраа тэр ирээд тэнд лалынхан байна гэж хэлсэнд нь тэднийг гадныхнаас ч муу хүмүүс хэмээн хүүг дагалдан явсан хүн хэлсэн гэнэ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж