581 жижиг үйлдвэр шинээр байгуулагджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

581 жижиг үйлдвэр шинээр байгуулагджээ

Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр 30 тэрбумын зээл олгосон. Энэ ажлын хүрээнд 581 жижиг үйлдвэр шинээр бий болжээ. Өнгөрсөн 2010 оны байдлаар манай улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл  өмнөх оноос 10 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбар 11.4 хувиар өссөн байна.  Боловсруулах аж үйлдвэрийн салбар дотор хүнс 24 хувиар, бараа бүтээгдэхүүн 17 хувиар, модон эдлэлийн үйлдвэрлэл 35.6 хувиар, төмрийн үйлдвэрлэл 29.6 хувиар, эрдэс бодисоор хийсэн эдлэлийн үйлдвэрлэл 54.0 хувиар нэмэгдсэн байна. Мөн 4044 аж ахуйн нэгж шинээр бүртгүүлжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж