Нинжа нарыг төр хамгаалах хэрэгтэйг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.04.11-нд нийтлэгдсэн

Нинжа нарыг төр хамгаалах хэрэгтэйг сануулав

Хууль бусаар буюу гар vйлдвэрлэлийн аргаар ашигт малтмал олборлодог “нинжа” нарын тоо эдүгээ 100 мянга хол даваад байгааг Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос гаргажээ. Тэд хөдөлмөрийн аюулгvй байдлын шаардлага хангаагvй орчинд ажилладаг учраас амь нас, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэндийн хувьд маш өндөр эрсдэлд амьдардаг. Үүнээс гадна нинжа нарын дунд архидалт элбэг байдгаас гэмт хэрэг, хэв журмын зөрчилд холбогдох нь цөөнгүй гэнэ. Мөн насанд хүрээгvй хүүхдийн хүнд хөдөлмөр, төр засгийн байгууллагуудын дарамт шахалт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлд нэрвэгддэг тэдгээр хэсэг иргэдийг төрөөс хамгаалах цаг нь болсныг тус холбооноос сануулж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж