Новосибирск муж махны импортдоо санаа зовж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Новосибирск муж махны импортдоо санаа зовж байна

Новосибирскийн зах зээлийн төлөө Оросын мужуудаас гадна гадаадын мах нийлүүлэгчид өрсөлдөж байгаа гэнэ. Махны хэрэглээ их байдгаас биш тус мужид мал үржүүлэх нь хүндрэлтэй ажил учраас энэ ажээ. Гахай, тахианы махыг тус мужид бэлтгэж болох авч харин үхрийн мах ховор гэнэ.

Өвөл их хүйтэрдгээс малын байр зайлшгүй барих шаардлага нь зардал нэмдгээс гадна бэлчээр хомсдолтойгоос үхэр үржүүлэх нь өндөр өртөгтэй ажээ.

Новосибирскт үхрийн махыг Алтай хязгаараас зөөдөг байна. Өмнө нь үхэр, адууны махыг Монголоос зөөдөг байжээ. Монголоос нийлүүлдэг мах гурав дахин хямд үнэтэй байжээ. Гэтэл тэнд шүлхий өвчин гарснаас Орост мах оруулахыг больсон байна. Үүнийг Оросын махны үйлдвэрлэлийг дэмжихийн тулд хийж байгаа алхам гэж Новосибирскийнхэн хардаж байна. Одоогоор Монголын махыг зөвхөн хиам, лаазалсан бүтээгдэхүүн хийхийн тулд л оруулдаг гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж