Б. Обамаг харь гаригийн туршуул гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Б. Обамаг харь гаригийн туршуул гэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама блогуудын гол сэдэв болж байна. Обама инээдмийн жүжигчин Жорж Лопестай уулзсан нь энэ дуулианыг бий болгов.

Тэдний цуг байгаа гэрэл зурагт Обамагийн зулайнаас баруун чих хүрсэн сорви их тод гарснаас түүний толгойд харь гаригийнхан мэс засал хийсэн хэмээн шуугиж байна. Блогчид сорви гарсан байж магадгүй ахуйн шалтгааныг шууд үгүйсгээд хуйвалдааны сэдвийг янз бүрийн хувилбараар хийж эхэлжээ. Өмнө нь мэдэгдээгүй байсан тархины засал байж болохыг тэд хэлж байгаагаас гадна харь гарийнхан тэнд оролцоотой хэмээн үзэв. 

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж