Хуурамч дуудлага өгөх нь ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Хуурамч дуудлага өгөх нь ихэсчээ

Нийслэлийн мэдээлэл, шуурхай удирдлагын төвд өнгөрсөн хоногт 101 тоот дуудлагын утсанд нийслэл болон орон нутагт гал түймрийн 14, дуудлага хүлээн авчээ. Харин 102 тоот утсаар иргэд байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 1527 мэдээллийг хүлээн авч шалгахад гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгдсэн байна. Мөн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн 103 тоот дуудлагын утсанд 2233 мэдээллийг хүлээн авч, 491 дуудлаганд очиж үйлчилсэн байна. Үүнээс төрөх 59, осол гэмтэл 56, зөвлөгөө 50, архидан согтуурсантай холбоотой 21 дуудлага ирүүлжээ. Тус төвийн дуудлагын утсанд сүүлийн өдрүүдэд хуурамч дуудлага олноор ирүүлэх болсон нь дуулагын ачаалал нэмэх, мөн холбогдох ажилтнууд газар дээр нь очиж ажиллах гэх мэтээр цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэгдэж байгаа гэдийг Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж