Монгол эр Дубайн дэлгүүрээс хулгай хийгээд баригджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Монгол эр Дубайн дэлгүүрээс хулгай хийгээд баригджээ

Монгол Улсын иргэн Э нь өнгөрсөн сарын 17-ны өдөр Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод очоод удаагүй байхдаа “Emirates mall” гэх дэлгүүрээс 2500 эмират дирхамын үнэтэй IPAD хулгайлан, зугтаж яваад машинд мөргүүлэн, гэмтэл авчээ. Тэрбээр одоо Рашид эмнэлгийн саатуулах байранд хоригдож байгаа аж. Тэрээр араб хэл мэдэхгүй учир орос хэлтэй хэлмэрчээр дамжуулж мэдүүлэг өгсөн  байна. Гэсэн хэдий ч  эрх зүйн туслалцаа хангалттай авч чадахгүй байгаа талаар Монгол Улсаас Кувейт улсад суугаа ЭСЯ-нд  бусдаар дамжуулан мэдэгджээ. Монгол Улсын иргэн  Э нь 28 настай Улаанбаатар хотын харьяат урьд нь хулгайн гэмт хэрэгт шийтгэгдэн долоон жилийн хорих  ял эдэлсэн нэгэн аж. Мөн тус улсын Дубай хотод монголын хоёр  ч иргэн хулгайн хэрэг үйлдэж, саатуулагдаад байгаа гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж