Минскийн дэлбэрэлтийг террор гэж үзэв

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Минскийн дэлбэрэлтийг террор гэж үзэв

Дөрөвдүгээр сарын 11-нд Минскийн метронд гарсан дэлбэрэлтийг Белорусийн Ерөнхий прокурорын газраас террорист ажиллагаа гэж албан ёсоор дүгнэв.

Энэ тухай РИА новости агентлаг ерөнхий прокурорын орлогч бөгөөд  мөрдөн байцаах  хэсгийн Андрей Шведын мэдэгдлээс иш татан мэдээлжээ. Өмнө нь ч албан бусаар энэ хэргийн аллага гэж хэлж байлаа.

Аллагын улмаас 12 хүн амиа алдаад байгаа тухай хамгийн сүүлчийн мэдээ байна. Нийт 126 хүн шархадснаас арав гаруй нь сэхээн амьдруулахад эрчим эмчилгээнд орсон тухай мэдээ байлаа. Дэлбэрэлт оройн ид ачаалалтай үеэр “Октябрьская” станцын платформ дээр гарчээ.

Белорусийн ерөнхийлөгч Александр Лукашенко мөрдөн байцаалтыг хурдан явуулахыг шаардлаа. Төрийн тэргүүн уг хэргийг “ноцтой өдөөлт” гэж нэрлэв. Тэрээр амь үрэгдэгсдийн дурсгалд гашуудлын өдрийг энэ сарын 13-нд зарлана гэдгээ мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч зэвсгийн бүх агуулахуудыг шалгах үүргийг Батлан хамгаалах яаманд өгчээ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж