Газрын авлигаас үүсэн хөөрөгдлийг зогсоохыг гуйв

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Газрын авлигаас үүсэн хөөрөгдлийг зогсоохыг гуйв

Монголын барилгачдын холбооноос 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын механизмийн тодорхой гаргах, орон сууцны зургаан хувийн хөнгөлөлттэй зээлийн талаар иргэдэд тодорхой мэдээлэл өгөх, барилгын бөөний төвүүдийг төрийн оролцоотой барих зэрэг саналуудыг Засгийн газар, салбарын яамандаа тавиад байна. Орон сууцны зээлийн хүү буурсан, мөн 100 мянган айлын хөтөлбөр хэрэгжихтэй холбоотойгоор барилгын материалын үнэ эрс өссөн. Энэ нь барилгын материал импортлодог ченжүүдийн үүсгэсэн зохиомол хөөрөгдөл гэнэ. Өөрөөр хэлбэл,  өнгөрсөн хоёрдугаар сард 900 гаруй мянган төгрөгөөр зарагдаж байсан нэг тонн арматурын төмөр 100 айлын орон сууцны сургаар 1.4 сая төгрөг болсон хэмээн барилга угсралтын компаниуд өгүүлж буй. Үүний хажуугаар гааль татварынхны дарамт, газрын авлигаас болж орон сууцны үнэ төдийлөн буурахгүй байгааг анхааралдаа авахыг, энэ үнийг хөөрөгдлийг зогсоох  аарга хэмжээ хэрэгжүүлэхийг  барилгынхан салбарын яамандаа хандаж хүсэлт тавьжээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж