Бүсийн нэмэгдлийн тухай хууль өргөн барьлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Бүсийн нэмэгдлийн тухай хууль өргөн барьлаа

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтын санаачилсан Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өргөн барилаа. Тус хуульд өргөн хэрэглээний гол нэрийн бараа болох нэгдүгээр зэргийн гурил болон шар, цагаан будаа, элсэн чихэр, шахмал ногоон цайг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас таван жил чөлөөлөх. Мөн 90 хүртэл октавтай авто бензин, дизел түлшний тухайд онцгой албан татваргүй байх зэрэг заалт орсон юм. 

Тус хуулийг халамжийн шинжтэй хууль болсон гэж байгаа хэдий ч УИХ-ын гишүүн С.Бямбацогт алслагдсан бүс нутагт хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ дэмжих хэрэгтэй гэж үзэж байгаа юм.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж