Оросод Skype, Gmail хэвийн ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.04.12-нд нийтлэгдсэн

Оросод Skype, Gmail хэвийн ажиллана

Оросын хамгийн алдартай блог болон хамгийн олон уншигчтай сонины вебсайтад хакерууд өнгөрсөн долоо хоногт халджээ. Тиймээс тус улсын дотоодыг аюулаас хамгаалах газраас Skype, Gmail, Hotmail зэрэг үйлчилгээний сүлжээнүүдийг үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулж болзошгүй хэмээн үзэж, дотооддоо тэдгээр сүлжээг нэвтрүүлэхгүй байх тухай саналыг Кремльд дэвшүүлээд байсан.

Харин Кибер халдлагын ул мөрийг мөрдөн шалгасны үндсэн дээр Кремлийн зүгээс хориг тавих саналд татгалзсан хариу өгчээ.  Кремлийн зүгээс энэхүү халдлагыг ирэх оны гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгууль болон арванхоёрдугаар сард болох парламентын сонгуулиас өмнө харилцаа холбоонд тавих хяналтыг чангатгахыг зорьсон эрх баригчдын хийсэн үйлдэл хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж