MC Beatz Д.Болдыг доош хийв

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

MC Beatz Д.Болдыг доош хийв

“Люмино” хамтлагийн ахлагч MC Beatz өөрийн бие даасан хоёр шинэ цомог, “Хип хопын нууц” хэмээх Монголын анхны хип хоп номоо өчигдрөөс эхлэн худалдаанд гаргаж, фэнүүддээ амласан амлалтдаа хүрсэн. Тэрбээр шинэ цомог, номоо танилцуулах хэвлэлийн хурлын үеэр дуучин Д.Болдын доош нь хийгээд амжив. MC Beatz хэлэхдээ “Би тэр Монгол попыг ойлгохгүй байгаа. Үнэхээр сонин. Манайхан үндэсний хөгжим, үндэснийхээ жаахан аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна. Би ерөөсөө тэрийг нь ойлгохгүй байгаа” хэмээн хэвлэлийнхэнд ам алдав.

Дуучин Д.Болд Монголын хөгжмийн урсгалд Монгол поп хэмээх шинэ урсгалыг гаргаж байгаа юм. Энэ төслийн хүрээнд Д.Болд “Монгол поп” хэмээх цомгоо гаргаад хоёр сарын нүүр үзэж байгаа. Энэ хоёр сарын хугацаанд түүний “Монгол поп” цомог нь долоо хоног бүр “Hi-Fi Records”-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсээр байгаа юм. Үүнээс харахад MC Beatz-ийн ойлгохгүй байгаа Монгол попыг хөгжим сонирхогч залуус ойлгоод байгаа бололтой.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж