Сонгуулийн хариуцлагаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хариуцлагаар зөвлөлдөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгуулийн тогтолцооны асуудлаар өнөөдөр үдээс хойш зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна. Түүнд  Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар,  Улсын Ерөнхий прокурор, Авилгалтай тэмцэх газар, Захиргааны хэргийн шүүх, хэвлэл, мэдээллийн байгууллагын удирдлагууд, Mонголбанкны төлөөлөл оролцохоор болжээ.
Сонгуулийн хуулийн шинэчлэл, эрх зүйн хариуцлага, хариуцлагыг хүлээлгэх арга зам зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг энэ үеэр ярилцах гэж байна. Өмнөх сонгуулиудын үед хуулийн хариуцлага хүлээлгэх зөрчил, будилаан олон гарч байсан. Гэвч холбогдох байгууллагуудын эрх үүрэг, хуулийн зохицуулалт, шийтгэлийн механизм тодорхой бус байснаас шийдэгдсэн нь цөөн.

Сонгуулийн маргааныг хууль, шүүхийн байгууллагууд шуурхай шийдвэрлэж чаддаггүйгээс бохир, хууль зөрчсөн луйврын сонгууль болдог гэсэн ойлголт нийгэмд бий болсон. Эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга замын талаар зөвлөлгөөнөөр хэлэлцэх юм байна.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж